Оноог хэрхэн тооцдог вэ?
Бид үнэлгээний аргачлалаа нээлттэй танилцуулж байна. Нийт үнэлгээ 10 оноотой бөгөөд имэйл баталгаажуулалтын үндсэн технологи болох DMARC-д хамгийн өндөр жин өгдөг.
Онооны задаргаа
| Шалгалтын төрөл | Нийт оноо | Үнэлэх үзүүлэлт |
|---|---|---|
| DMARC | 4 | Зөв бичлэгтэй бол 3.5 оноо; тайлангийн хаяг (rua) тохируулсан бол нэмэлт 0.5 оноо. Бодлогын төрөл (p=none, quarantine, reject) оноонд нөлөөлөхгүй. |
| SPF | 2 | Нэг зөв бичлэгтэй бол 1 оноо; DNS lookup 10-аас ихгүй бол 0.5 оноо; -all эсвэл ~all төгсгөлтэй бол 0.5 оноо |
| DKIM | 2 | Түгээмэл selector-оос гарын үсгийн түлхүүр илэрвэл 1.5 оноо; түлхүүр 2048 bit бол нэмэлт 0.5 оноо, 1024 bit бол нэмэлт 0.25 оноо |
| BIMI | 1 | HTTPS холбоос 0.25 оноо; SVG Tiny PS стандарт 0.25 оноо; хүчинтэй CMC/VMC гэрчилгээ 0.5 оноо |
| MTA-STS | 0.5 | enforce горимд 0.5 оноо; testing горимд 0.25 оноо |
| TLS-RPT | 0.5 | Тайлан хүлээн авах хаяг бүхий DNS бичлэгтэй бол 0.5 оноо |
Анхаарах зүйл
Gmail-д BIMI логог харуулахын тулд DMARC бодлогыг p=quarantine эсвэл p=reject түвшинд тохируулсан байх шаардлагатай. Энэ тохиргоог хэрэгжүүлэхдээ байгууллагын имэйл илгээдэг бүх системийг урьдчилан шалгах нь чухал.
DKIM-ийн selector-ийг гаднаас бүрэн тодорхойлох боломжгүй тул бид түгээмэл нэршлүүдийг (google, selector1, selector2, default гэх мэт) шалгадаг. Хэрэв танай байгууллагын selector өөр бол шалгагч хэсэгт гараар оруулж болно.
Вэб архивын мэдээллийг (archive.org) зөвхөн CMC гэрчилгээний шаардлагыг хангах боломжтой эсэхийг урьдчилан үнэлэхэд ашиглана. Энэ мэдээлэл онооны тооцоонд нөлөөлөхгүй.