Байгууллагынхаа нэрийг хуурамч имэйлээс хамгаалаарай

Байгууллагынхаа домэйн нэрээр илгээгдэж буй имэйлийн баталгаажуулалт, аюулгүй байдлын түвшнийг 0–10 оноогоор үнэ төлбөргүй шалгуулаарай. Эхний 30 хоног үнэ төлбөргүйИмэйлийн хамгаалалтын тохиргоо, өдөр тутмын хяналт болон тайлангийн үйлчилгээг эхний 30 хоногт үнэ төлбөргүй ашиглаарай. Үйлчилгээг эхлүүлэх →
Логогүй имэйлЛоготой имэйл
Жишээ: Gmail-ийн inbox. Зүүн талд логогүй имэйл, баруун талд BIMI лого болон баталгаажсан тэмдэгтэй имэйл. Брэндүүд зохиомол.
Манай харилцагч байгууллагууд
  • IPPIippi.mn
  • Aerobotekaerobotek.com
  • DXDX Mongoliadxmongolia.org

Танай байгууллагын нэрийг хэн нэгэн зөвшөөрөлгүй ашиглаж байна уу?

Имэйл баталгаажуулалтын хамгаалалт хангалтгүй домэйн нэрийг ашиглан гуравдагч этгээд танай байгууллагын нэрийн өмнөөс хуурамч имэйл илгээх эрсдэлтэй. Үүний улмаас хүлээн авагчид тухайн имэйлийг танай байгууллагаас ирсэн гэж андуурч болзошгүй.

Имэйл ашигласан залилан

Залилан үйлдэгчид танай байгууллагын нэрийг ашиглан харилцагчдад хуурамч имэйл илгээж, нэвтрэх эрхийн мэдээлэл, банкны картын мэдээлэл зэрэг нууц мэдээллийг олж авахыг оролддог.

Хуурамч нэхэмжлэхийн залилан

Залилан үйлдэгчид удирдлага, түнш байгууллага эсвэл нийлүүлэгчийн нэрийг баримтлан банкны дансны мэдээллийг өөрчилсөн хуурамч нэхэмжлэх илгээж, төлбөр шилжүүлэхийг шаарддаг. Энэ төрлийн залилан нь байгууллагад санхүүгийн ихээхэн хохирол учруулж болзошгүй.

Имэйл спам хавтсанд орох эрсдэл

Имэйл баталгаажуулалтын шаардлага хангаагүй тохиолдолд зарим имэйл үйлчилгээ үзүүлэгч тухайн мессежийг сэжигтэй гэж ангилан спам хавтсанд шилжүүлэх эсвэл хүргэлтийг хязгаарлах боломжтой.

BIMI лого яагаад чухал вэ?

Хүлээн авагч имэйлийг нээх эсэхээ хэдхэн секундын дотор шийддэг. Илгээгчийн нэрийн хажууд харагдах байгууллагын албан ёсны лого нь тухайн имэйлийг танихад хялбар болгож, брэндэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

BIMI стандартыг дэмждэг имэйл үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагыг хангасан тохиолдолд байгууллагын лого имэйлийн хажууд харагдах боломжтой.

Жишээ зураг. Зурагт дүрслэгдсэн бүх байгууллагын нэр, лого нь зохиомол болно.

Брэндийн лого хэрэглэгчийн анхаарлыг татна

+39%Имэйл нээх магадлал нэмэгдэнэБрэндийн лого байршуулах үед имэйл нээх магадлал Их Британид 39%, АНУ-д 21%-иар өссөн байна.
+34%Худалдан авалт нэмэгдэнэЛого байршсан брэндийн худалдан авалт АНУ-д 34%-иар өссөн байна.
0Имэйл баталгаажсан тэмдэгтэй байгууллагаСудалгаанд хамрагдсан 700 гаруй Монгол байгууллагаас VMC гэрчилгээтэй компани байхгүй.

Эх сурвалж: Red Sift, Entrust, «Consumer Interaction with Visual Brands in Email» судалгаа (АНУ болон Их Британийн 1,026 хэрэглэгч); BIMI.mn-ийн судалгаа, 2026 оны 10 дугаар сар.

Имэйлийн хамгаалалтын технологи хэрхэн ажилладаг вэ?

Имэйлийн баталгаажуулалтын технологиудыг байгууллагын албан бичиг, гарын үсэг, тамгатай зүйрлэн ойлгож болно. Эдгээр технологи нь имэйл илгээгчийн эрхийг шалгах, мессежийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах, хуурамч имэйл илгээх эрсдэлийг бууруулахад чиглэдэг.

SPFSender Policy Framework

Зөвшөөрөгдсөн илгээгч

Танай байгууллагын домэйн нэрээр имэйл илгээх эрх бүхий серверүүдийг тодорхойлно.

DKIMDomainKeys Identified Mail

Цахим гарын үсэг

Илгээсэн имэйлд цахим гарын үсэг нэмж, замдаа өөрчлөгдсөн эсэхийг шалгах боломж бүрдүүлнэ.

DMARCDomain-based Message Authentication, Reporting and Conformance

Баталгаажуулалтын бодлого

SPF болон DKIM шалгалтад тэнцээгүй имэйлд хүлээн авагч тал ямар арга хэмжээ авахыг тодорхойлж, тайлан хүлээн авна.

MTA-STSMail Transfer Agent Strict Transport Security

Шифрлэгдсэн холболтын хамгаалалт

Танай байгууллагад ирэх имэйлийг шифрлэгдсэн холболтоор дамжуулах шаардлагыг тогтооно.

BIMIBrand Indicators for Message Identification

Брэндийн лого

Шаардлагыг хангасан байгууллагын албан ёсны логог BIMI технологийг дэмждэг имэйл үйлчилгээнд харуулах боломж бүрдүүлнэ.

Эхний ээлжид имэйл илгээдэг бүх системийн урсгалыг ажиглалтын горимд шинжилж, ашиглаж буй системүүдийг тодорхойлно. Үүний дараа хамгаалалтын бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, байгууллагын хэвийн имэйл үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бууруулна.

Танай байгууллагад бий болгох үр өгөөж

Имэйлийн аюулгүй байдлыг сайжруулна

SPF, DKIM, DMARC технологийг зөв хэрэгжүүлснээр танай байгууллагын домэйн нэрийг зөвшөөрөлгүй ашиглан хуурамч имэйл илгээх эрсдэлийг бууруулна.

Имэйлийн хүргэлтийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ

Имэйл баталгаажуулалтын олон улсын шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлж, байгууллагын албан ёсны имэйл спам хавтсанд орох болон хүргэлт хязгаарлагдах эрсдэлийг бууруулахад тусална.

Байгууллагын албан ёсны логог харуулах боломж бүрдүүлнэ

Gmail, Yahoo Mail болон Apple Mail зэрэг BIMI технологийг дэмждэг имэйл үйлчилгээнд шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд байгууллагын албан ёсны логог харуулна.

Үйлчилгээг хэрэгжүүлэх үе шат

Домэйн нэрийн баталгаажуулалтыг шалгуулна

Манай үнэ төлбөргүй шалгах систем танай байгууллагын домэйн нэрийн имэйл баталгаажуулалтын тохиргоог шинжилж, 0–10 оноогоор үнэлнэ. Мөн сайжруулах шаардлагатай тохиргоо болон илэрсэн эрсдэлийн талаар мэдээлэл өгнө.

DNS тохиргоог хэрэгжүүлнэ

Шаардлагатай DNS бичлэгүүдийг байгууллагын одоогийн имэйл системд нийцүүлэн тохируулна. Манай мэргэжилтнүүд зааварчилгаа өгч, шаардлагатай тохиолдолд тохиргоог хамтран хэрэгжүүлнэ.

Тогтмол хяналт, тайлагналыг хариуцна

Хэрэгжүүлсэн хамгаалалтын тохиргоонд өдөр тутмын хяналт тавьж, илэрсэн асуудлын талаар мэдээлнэ. Мөн сар бүр дэлгэрэнгүй тайлан хүргүүлнэ.

Үйлчилгээний багцууд

Үйлчилгээний төлбөр нь анхны тохиргооны нэг удаагийн төлбөр болон жилийн үйлчилгээний төлбөрөөс бүрдэнэ. Нэхэмжлэхийг Монгол төгрөгөөр үйлдэнэ.

Хамгаалалт

Имэйлийн суурь хамгаалалт

Байгууллагын имэйл баталгаажуулалт болон аюулгүй байдлын үндсэн тохиргоо.

  • SPF, DKIM, DMARC тохиргоо
  • Домэйн нэрийн имэйл баталгаажуулалт
  • Өдөр тутмын хяналт
  • Сар бүрийн тайлан
Үнийн санал авах

Брэнд

Байгууллагын логог имэйлд харуулах

Хамгаалалт багцын бүх үйлчилгээ болон дараах нэмэлт үйлчилгээ багтана.

  • Gmail болон Yahoo Mail-д байгууллагын логог харуулах тохиргоо
  • BIMI стандартад нийцүүлэн логог бэлтгэх, байршуулах
  • CMC гэрчилгээ авах үйл явцад дэмжлэг үзүүлэх
Үнийн санал авах

Премиум

Баталгаажуулалтын тэмдэг болон лого

Брэнд багцын бүх үйлчилгээ болон дараах нэмэлт үйлчилгээ багтана.

  • Gmail-ийн цэнхэр баталгаажуулалтын тэмдэг авах тохиргоо цэнхэр баталгаажсан тэмдэг
  • Apple Mail-д байгууллагын логог харуулахад шаардлагатай тохиргоо
  • Барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлэх
Үнийн санал авах

Эхний 30 хоног үнэ төлбөргүй

Эхний 30 хоногт DMARC, MTA-STS тохиргоо, өдөр тутмын хяналт болон тайлангийн үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаарай. Тохиргоог эхний ээлжид ажиглалтын горимд хэрэгжүүлэх тул байгууллагын одоо ашиглаж буй имэйл үйлчилгээнд өөрчлөлт оруулахгүй. Сарын тайлантай танилцсаны дараа үйлчилгээг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх боломжтой. Энэхүү саналд BIMI лого болон CMC/VMC гэрчилгээний үйлчилгээ хамаарахгүй. Байгууллагын имэйл хаягаар бүртгүүлсэн нэг байгууллагын нэг домэйнд үйлчилнэ.

Үйлчилгээг эхлүүлэх

Үйлчилгээний багцуудын харьцуулалт

ҮзүүлэлтХамгаалалтБрэнд (CMC)Премиум (VMC)
Имэйл баталгаажуулалтын тохиргоо✓✓✓
Gmail, Yahoo Mail-д лого харуулах—✓✓
Gmail-ийн цэнхэр тэмдэг ——✓
Apple Mail-д лого харуулах——Нөхцөлтэй*
Гэрчилгээ—CMCVMC
Логонд тавигдах шаардлага—Вэб сайтад дор хаяж 12 сар ашигласан байхБүртгэлтэй барааны тэмдэгтэй байх
Барааны тэмдгийн бүртгэл—ШаардлагагүйШаардлагатай
Үйлчилгээний хугацаа2–4 долоо хоног3–6 долоо хоногБүртгэлтэй бол 4–8 долоо хоног

*Apple Mail-д лого харуулах боломж нь холбогдох гэрчилгээ, Apple-ийн шаардлага болон үйлчилгээний нөхцөлөөс хамаарна.

CMC (Common Mark Certificate) болон VMC (Verified Mark Certificate) нь BIMI технологийн хүрээнд байгууллагын брэндийн логог харуулахад ашиглагддаг гэрчилгээ юм. Гэрчилгээ олгох шийдвэрийг холбогдох гэрчилгээ олгогч байгууллага өөрийн шаардлага, шалгуурын дагуу гаргана. Танай байгууллагын нөхцөлд тохирох гэрчилгээний төрлийг сонгоход бид зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Түгээмэл асуулт

Имэйлд байгууллагын лого харуулах нь ямар давуу талтай вэ?

Хүлээн авагчид байгууллагын албан ёсны имэйлийг бусад имэйлээс ялган танихад хялбар болно. Ингэснээр брэндийн танигдах байдлыг нэмэгдүүлж, харилцагчдын итгэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Тохиргоог хэрэгжүүлэх явцад байгууллагын имэйл үйлчилгээнд доголдол гарах уу?

Тохиргоог үе шаттайгаар хэрэгжүүлж, эхлээд байгууллагын имэйл илгээдэг бүх системийг тодорхойлно. Дараа нь ажиглалтын горимд шалгаж, хамгаалалтын бодлогыг үе шаттайгаар идэвхжүүлнэ. Ингэснээр хэвийн имэйл үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлийг бууруулна.

Эхний 30 хоногийн үнэ төлбөргүй үйлчилгээнд юу багтах вэ?

Эхний 30 хоногт DMARC болон MTA-STS тохиргоо, өдөр тутмын хяналт, сар бүрийн тайлангийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Энэ хугацаанд тохиргоог ажиглалтын горимд хэрэгжүүлэх бөгөөд BIMI лого болон CMC/VMC гэрчилгээний үйлчилгээ багтахгүй.

Google Workspace болон Microsoft 365 ашигладаг байгууллага энэ үйлчилгээг авах боломжтой юу?

Тийм. Манай үйлчилгээ Google Workspace, Microsoft 365, Mail.mn болон байгууллагын өөрийн имэйл сервер зэрэг түгээмэл системүүдтэй ажиллах боломжтой. Тохиргоог байгууллагын одоогийн дэд бүтэц, имэйл илгээлтийн нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Имэйлд байгууллагын логог харуулахад ямар шаардлага тавигддаг вэ?

BIMI технологийг хэрэгжүүлэхийн тулд SPF, DKIM, DMARC зэрэг имэйл баталгаажуулалтын тохиргоог шаардлагатай түвшинд хэрэгжүүлсэн байх ёстой.

Мөн тухайн имэйл үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагаас хамааран CMC эсвэл VMC гэрчилгээ шаардлагатай. VMC гэрчилгээ авахын тулд холбогдох шаардлагыг хангасан барааны тэмдгийн бүртгэлтэй байх шаардлагатай.

Манай баг шаардлагатай техникийн тохиргоо, гэрчилгээ авах үйл явц болон барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлнэ.

Үйлчилгээний тохиргоо, хэрэгжилт хэр хугацаа шаардах вэ?
  • Хамгаалалт багц: ойролцоогоор 2–4 долоо хоног.
  • Брэнд багц (CMC): ойролцоогоор 3–6 долоо хоног.
  • Премиум багц (VMC): барааны тэмдэг бүртгэлтэй тохиолдолд ойролцоогоор 4–8 долоо хоног.
  • Барааны тэмдгийг шинээр бүртгүүлэх шаардлагатай бол 6–18 сар хүртэл хугацаа шаардагдаж болно.

Бодит хугацаа нь байгууллагын одоогийн тохиргоо, домэйн нэр, гэрчилгээ олгогч байгууллагын шалгуур болон бүртгэлийн үйл явцаас хамаарна.

Байгууллагынхаа имэйлийн аюулгүй байдлыг сайжруулж, брэндийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлээрэй.

Байгууллагынхаа мэдээллийг үлдээнэ үү. Манай мэргэжилтнүүд ажлын 1–2 өдрийн дотор тантай холбогдож, байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний багц болон үнийн саналыг танилцуулна.

Энхманлай БүрэнтөмөрМенежер, IPPI Co., Ltd+976 9812-0481

Имэйл: info@bimi.mn
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс